Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Т.Доржханд: Нүүрсний хулгайг илчлэхэд Засгийн газрын бяр хүрэхгүй юм байна
2022-12-05

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Д.Ганбат, Н.Ганибал , С.Одонтуяа, О.Цогтгэрэл нар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар ХҮН-аас өнөөдөр /2022.12.05/ мэдээлэл хийлээ.

 

 

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нүүрсний хулгайн асуудлыг санаатай, санамсаргүйгээр тодорхой бус болгож, хөөсрүүлэн саармагжуулах ажил яваад байна. Тиймээс ХҮН-аас АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран энэ долоо хоногт багтаан нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

 

Хулгайг УИХ дээр нээлттэй хэлэлцье. Хулгайд зориулсан түр хорооны ажил саармагжаад байна. Энэ асуудал бол сүүлийн 10 гаруй жил хийгдсэн нам дамжсан хулгай байна. Нам дамжсан хулгайтай тэмцэхийн тулд нам үл харгалзан нэгдэж байгаад УИХ-аас шахъя.

 

Ямар дүнтэй хулгайг хэн хийв, Засгийн газарт ямар асуудал байгаа, хулгайтай цаашид яаж тэмцэхийг нээлттэй сонсгол хийе.

 

Иргэд гадаа жагсаж байгаа. Иргэдийн жагсаал үр дүнтэй байх ёстой. Жагсаалын үр дүнгүй болгохын тулд нүүрсчид өөр чиглэл рүү явуулах, улстөрчид нь өшөө авалтын хэрэгсэл болгож тарамдуулах гээд байна. Ингэж болохгүй. Хуулийн дагуу тодорхой мэдээлэлтэй явъя.

 

Энэ хулгайг илчлэхгүй бол бусад хулгай илчлэгдэхгүй юм байна. Засгийн газрын бяр хүрэхгүй юм байна. 11 дүгээр сард багтаагаад нууцалсан оффтейк гэрээнүүдийг ил болгоно гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зарласан ч одоо болтол байхгүй.  Энэ нууц гэрээ ил болж байж хулгайны ард байгаа хүмүүс ил гарна. Магадгүй хэзээ ч нээгдэхгүй байх.

 

Цаашид ҮАБЗ рүү хандах ёстой юм байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ҮАБЗ-өөс дэмжлэг үзүүлж, Засгийн газарт эрхийг нь нээж байж цаашаа явна.

 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүний шахалтаар тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хуралдааны зөвлөмжид үндэслэн бүх гэрээг нууцад оруулсан. Эндээс эхлэх ёстой.

 

У.Хүрэлсүхийг хулгай хийх сэтгэхүйтэй хүн гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эр зориг гаргаж, энэ асуудлыг яаралтай ҮАБЗ-өөр хэлэлцээд, оффтейк гэрээнүүдийг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр нүүрсний хулгайн нийт дүн 40-45 их наяд төгрөг мөн гэдгийг батлав. Энэ талаар "Бид 10 жилийн хугацаанд 250 орчим сая тонн нүүрс экспортолж, уурхайн амны үнээр зарсан. Гэтэл хилийн цаана 60-70 ам.доллараар үнэтэй. Энэ дундаас 15 тэрбум ам.доллар оруулж ирэх боломжоо алдсан. Одоогийн ханшаар 40-45 их наяд төгрөг болно. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь үнэн. Эндээс 12-15 их наяд төгрөгийн татвар алдсан, энэ бодитой тоо" гэсэн мэдээллийг Т.Доржханд гишүүн өглөө.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Хулгайг илрүүлэе гэхээр явж явж Хүрэлсүх дээр ирчихээд байгаа болохоор яаж ч чадахгүй байх шиг! Тэгэхээр хулгайн гол эзэн нь Хүүк!
2022-12-06
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-06
kkkk:
ЗГ ыг өмөөрч УЙЛАН ДУУГАРААД. ЦАГДАА ТАГНУУЛ АТГ бүгд НАМЫН ДАРГЫН МЭДЭЛД БГА ШҮҮ.ДОРЖХАНД ГЭГЧ НОВШ ЮУ ХУЦААД БНАА
2022-12-05
Зочин:
Ард түмэнтэйгээ нэгдээ. Үнэхээр бяр байтугай сэтгэл нь ч хүрэхгүй. Тиймээс нэгэнт хулгайлсан хүмүүс нь тодорхой байгаам чинь нийлж нэг цул болоод тэмцэж тэднээр баялгийн мөнгийг гаргуулах нь зөв. Хэдэн муу хулгайчийг тэгж давруулдаггүй л байхгүй юу?
2022-12-05
hand:
iim ym yriad yah ve! ter UABZ .g J.Enhbayr ah atgaj bgaa tsagt ym unen garahgui , ter hun hamag buzar mungunii eh uusvert nam hargalzahgui gar durdeg muu zurshiltai hun , tiim uchiraas ter zuvlul gegchid naidah hereggui!
2022-12-05