Ча Ын Вүү, Сэхүн нар Dior-ийн загварын шоунд оролцжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр /2022.12.03/ “Dior’s Men Fall 2023” загварын шоу Египетэд болж өнгөрлөө. Уг шоунд "Astro" хамтлагийн гишүүн, жүжигчин Ча Ын Вүү, "Exo"-ийн Сэхүн нар оролцсон байна. Тэд хоёул "Dior" брэндийн төлөөлөгчид юм.
Ча Ын Вү өнгөрсөн есдүгээр сард Парист болсон шоунд ч мөн очсон билээ.
"Dior "брэндийн хувьд загварын шоугаа дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг уламжлалтай. Харин Египетэд хийсэн энэ удаагийн эвент анхных нь юм. 2023 оны эрэгтэй хувцасны загвараа ийнхүү өчигдөр албан ёсоор танилцуулжээ.
Уг шоунд олон улсын алдартнууд болох "Формула 1"-ийн аварга Льюис Хэмилтон, Британийн жүжигчин Роберт Паттинсон, Шотландын жүжигчин Томас Доэрти, Өмнөд Солонгосын рэппер, Диорын дэлхийн элчин сайд О Сэхүн, Испанийн жүжигчин Арон Пайпер, Колумбын дуучин Мануэл Туризо, Америкийн загвар өмсөгч Амбер Валлетта уригдсан байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ