Нүүрсний хулгайчдын нэрийг өнөөдөр 11 цагт зарлана

Гаалийн бүрдүүлэлтгүй 6.4 сая тонн нүүрс БНХАУ руу гарсан. Энэ нь хамгийн багадаа 6.4 тэрбум ам.доллараар тооцогдож байгаа талаарх мэдээлэл тархаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа. Үүнээс үүдэн нүүрсний бүлэглэлийг ил болгохыг ард иргэд шаардаж, өчигдрөөс эхлэн Сүхбаатары талбайд жагсаал, цуглаан хийж байна.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН нэрийг зарлахаар болжээ. Тодруулбал, 11:00 цагаас Төрийн ордонд Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар Нүүрсний хулгайчдыг нэртэй нь хэвлэлийн хурал хийж, зарлах тухай зар тараасан байна.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ