"Сезами гудамж"-ийн Боб МакГрат 90 насандаа таалал төгсжээ

Хүүхдүүдийн хайртай, үзэх дуртай “Сезами гудамж" нэвтрүүлгийн жүжигчин Боб МакГрат 90 насандаа таалал төгсжээ.
“МакГратын гэр бүлд хуваалцах гунигтай мэдээ байна. Манай аав Боб МакГрат өнөөдөр таалал төгсөв. Тэрээр гэртээ, гэр бүлээрээ хүрээлүүлэн амар тайван нас барсан” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Тэрээр Мичиганы их сургуулийн хөгжмийн сургуульд суралцсан. МакГрат 1969 онд “Сезами гудамж” нэвтрүүлэгт Боб Жонсоны дүрээр 47 жил ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ