Багануурын ЦС-ыг барихаар Хятадуудаас дахин БАДАР гуйна

Эрчим хүчний сайд бүх хүчин чадлаа шавхаж байгаагаа учирлаж, 75 бууж өгсөн өвлийн эхэн сар үргэлжилж байна. Хэдхэн хоногийн дараагаар идэр есийн хүйт эхэлнэ. Зарим газар хязгаарлалт тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх төлөвлөгөө боловсруулагдсан байгаа.
Гэхдээ энэ өвлийг аргалсан ч дараагийн өвлийг аргалах боломжгүйг салбарынхан хэлж байна. Иймээс нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны хэрэглээг цаашид хэрхэн хангах вэ? гэх асуулт урган гараад байна. Энэ зуур өнгөрсөн жилүүдэд яригдаж ирсэн томоохон төслүүд аль шатандаа явж байгаа талаар эрэл сурал хийж эхлээд байна.
Тухайлбал, Багануурын цахилгаан станц. Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах станц. Энэ төсөл яригдаж эхлэхтэй зэрэгцэн Хятадын хөрөнгөөр барьснаас болж, өрөнд орно, станцуудаа өргөтгөөд эрчим хүчээ бүрэн хангах боломж байна, том станц хэрэггүй хэмээн эсэргүүцэгчид саад тотгор учруулснаас үүдэн өнөөдөр нээлтээ хийж байх ёстой цахилгаан станцыг ажил таг зогсчихоод байна.
Сануулахад, Засгийн газрын зүгээс 2015 оны дөрөвдүгээр сард “Багануур пауэр” компанитай байгуулсан концессын гэрээний дагуу Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр Багануурын цахилгаан станцыг 2017 онд барьж эхлээд дөрвөн жилийн хугацаанд буюу 2022 онд дуусган гүйцэтгэгч компани 21 жилийн дотор ашиглаж зардлаа нөхөөд шилжүүлж өгөх ёстой байв. Гэвч иргэний нийгмийн зүгээс энэхүү гэрээг Монголын талд алдагдалтай байна гэдгээр эсэргүүцсэн. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн том оврын цахилгаан станц (700 МВт) барьснаар төв, дорнод болон говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болж, цахилгаан эрчим хүчний эрэлт ихэсч, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнэ өсч болзошгүй нөхцөлд хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлэх боломтой юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр 2017 онд концессын гэрээ байгуулсан ч олон нийтийн эсэргүүцлээс үүдэн ажил таг зогссон. Тэгвэл концесс эзэмшигч компани нь уг төслөө үргэлжлүүлж чадахгүй гэдгээ салбар яаманд нь албан ёсоор мэдэгдсэн байна. Иймээс Эрчим хүчний яам өөр хөрөнгө оруулагчийн эрэлд гарчээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Багануурын дулааны цахилгаан станцын асуудал шүүмжлэл дагуулсан нь үнэн. Уг төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг олсон. БНХАУ-ын хилийн хоригтой холбогдуулан хүмүүс нь Монголд ирэх асуудал хойшлогдож байна. Ойрын өдрүүдэд яриа хэлэлцээр хийгдэж байх гэсэн хүлээлттэй байгаа” хэмээлээ.
Нэг үгээр уг төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-аас дахин “БАДАР” гуйхаар болж байна.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ