Харри, Меган нарын хайрын түүхийг өгүүлэх баримтат кино гарна

Сассексийн гүн Харри ба гүнгийн авхай Меган нарын хайр дурлал, амьдралын талаарх бодит үйл явдлыг сонирхсон хүмүүс олон байдаг. Та бүхэнд зориулж нэгэн таатай мэдээ дуулгая.
Netflix-т удахгүй орох "Харри ба Меган" баримтат киноны анхны албан ёсны трэйлерийг цацлаа.
Харри энэхүү баримтат киног хийхээр болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Би гэр бүлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хиймээр байна” гэжээ.
Netflix үүнийг "Урьд өмнө байгаагүй маш дэлгэрэнгүй баримтат цуврал" гэж тодорхойлсон байна.
Зургаан ангит баримтат кино нь тэдний анх үерхэж эхэлсэн нууцлаг өдрүүд болон хэргэм зэрэг, үүргээсээ буцахад хүргэсэн сорилтуудыг харуулсан" юм. Мөн уг цуврал баримтат киноны үйл явдлын ихэнх хэсэг нь олон нийтэд нээлттэй ярьж байгаагүй тэдний найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тайлбарыг багтаасан гэв.
Тус кино хэзээ орох он сар өдрийг нарийн зарлаагүй ч Netflix-ийн мэдээлснээр уг төсөл "Тун удахгүй..." хэмээн үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ