Д.Бауыржан: Хоёр эрхэм хүнийхээ суудлаар Засаг даргын суудлаа сольж байна

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байгаагаа мэдэгдлээ. Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Бауыржан өнөөдөр олон нийтэд хандан мэдээлэл хийсэн юм.
Түүний зүгээс "Миний бие гурван шалтгаанаар Засаг даргын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн гараар бичин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ сарын 1-нд хүргүүлсэн.
Ажлаа өгөх болсон эхний шалгаан нь Хэмнэлтийн хуулийн дагуу өөрийн орлогч дарга болон зөвлөхөө ажлаас нь яаралтай чөлөөлөхийг шаардсантай холбоотой. Миний бие шударга ёсны төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн. Иймээс энэ хоёр эрхмийг чөлөөлж чадахгүй бол өөрөө Засаг даргын ажлаа өг гэж шаардсан. Иймээс энэ хоёр эрхэм хүнийхээ суудлаар Засаг даргын суудлаа солж байна. Хоёрдугаарт, Баруун хязгаарт байгаа цөөхөн хүн амтай аймгийн иргэд эв нэгдэлтэй, аз жаргалтай, боловсролтой байгаасай гэж би хүсдэг. Намын бүлгээ хагалахгүйн тулд ажлаа өгч байна. Гуравдугаарт, эрүүл мэндийн шалтгаан гарсан тул эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учир ажлаа өгч байна" гэлээ.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ