Аялал жуулчлалын салбарынхан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна
2022-12-02

Засгийн газраас Аялал жуулчлын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр /2022.12.02/ мэдээлэл хийлээ.

 

 

"Тулга номадик трэйлс" компанийн захирал О.Тулга “Бид хуулийг эсэргүүцээгүй. Харин аялал жуулчлалыг авч явж байгаа хувийн хэвшлийг хэт дарамталж, боомилсон зүйл заалтуудыг эсэргүүцэж, өөрчлөхийг шаардаж байна. Ерөнхий сайдын Алсын Хараа-2050 урт хугацааны бодлогыг Аялал жуулчлалын хууль нь татаж унагаах гээд байна.

 

Гадаадаас чуулган оруулж ирдэг тур операторуудыг боомилсон тусгай зөвшөөрлөө эргэн хараач ээ. Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл байх ёсгүй. Бид ангиллын гэрчилгээтэй ажиллахад асуудалгүй.

 

Аялал жуулчлал бол улс төрөөс ангид цэвэр өрсөлдөөний салбар. Энэ байдлыг өөрчилж, төр аялал жуулчлалыг мэдэлдээ авахыг санаархаж байна. Биднийг тусгай зөвшөөрөл гэдэг ташуураар ташуурдах нь. Ингэснээр аялал жуулчлалын салбар авлигад идэгдэнэ. Тусгай зөвшөөрлийн шалгууруудыг давахын тулд олон дарга, байцаагч нарыг хаалга үүдийг сахидаг болно. Аялал жуулчлалыг дэмжинэ гэж ярьчихаад биднийг хуулиар чангалж, боомилох, торгох чиглэл рүү явж байна. Боловсон хүчний асуудал хүндэрч байгаа энэ үед ийм дарамттай салбарт хэн ч ажиллахыг хүсэхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Хуулинд аялал жуулчлалын компаниудын гол бүтээгдэхүүн болох маршрутыг орон нутгийн засаг захиргаа батлах заалт орсон байна. Энэ бол аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын хийдэг ажил. Орон нутгийн удирдлага аялал жуулчлалын маршрутыг батлах юм бол хүнд суртал нэмэгдэнэ. Төрийн хүнд суртлыг бууруулж, тусгай зөвшөөрлийг багасгая гэчихээд манай салбарт тусгай зөвшөөрөл нэмж байна. Хувийн хэвшлийг зөвшөөрөлгүй ажлыг нь хийлгээч гэсэн шаардлагыг тэд тавьж байна. 

 

Аялал жуулчлалын салбар 80 мянган хүнийг ажилтай, орлоготой байлгаж, 600 сая ам.долларыг эдийн засагт оруулдаг байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
Zailaa tusgai zovshoorlgyi yavuulii ch ge shig baahan tusgai zovshoorolgui baishin barij zarj baij hutsvaa
2022-12-02
Zailaa tusgai zovshoorlgyi yavuulii ch ge shig baahan tusgai zovshoorolgui baishin barij zarj baij hutsvaa
2022-12-02