Тамирчин Жу Гюү Сон модель Жи Мин Жүтэй үерхдэг гэх цуурхал гарчээ

Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Жу Гюү Сон загвар өмсөгч Жи Мин Жүтэй үерхдэг гэх цуу яриа олны анхаарлыг татаад байна.
Учир нь шигшээ багийн тамирчин Жу Гюү Сон загвар өмсөгч Жи Мин Жү нар инстаграмаар нэг нэгнээ дагасан нь хайр сэтгэлийн холбоотой болсон гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
1998 онд төрсөн Жу Гюү Сон болон Жи Мин Жү нар таван насны зөрүүтэй аж.
Жи Мин Жү, Жу Гюү Сон нарын агентлагаас тодруулахад, Бид сайн мэдэхгүй байна. Одоогоор нарийн ширийн зүйлийг хэлэхэд арай эрт байна. Мөн энэ бол хүний хувийн асуудал учраас бид хариулт өгөх боломжгүй" хэмээн хариултыг хэлсэн байна.
Жу Гюү Сон Катарт болж буй ДАШТ-ий Солонгос, Уругвайн эхний тоглолтод оролцож, царайлаг төрхөөрөө олны анхаарлыг татсан. Цаашлаад 11 дүгээр сарын 28-нд Гана улстай хийсэн хоёр дахь тоглолтдоо дараалан гоол оруулж, олны анхаарлыг татаад буй. Одоогоор Жу Гюү Соны Instagram дахь дагагчдын тоо 1.5 сая даваад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ