Шүүхийн сахилгын хорооны дарга өөрчлөгдлөө

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн ээлжит бус зөвлөгөөнөөр сахилгын хорооны гишүүдийн олонхын саналаар Шүүхийн Сахилгын хорооны даргаар Хашгамбайн Хашбаатарыг сонгосон байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95.11-д заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэнгийн нэг жилийн бүрэн эрхийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болж, дараагийн даргыг сонгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ