Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулсаар байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ хөрөнгийг ирэх оны нийслэлийн төсөвт тусгаад байсан юм.
Тэгвэл нийгмийн сүлжээнд гарч буй шүүмжлэлээс үүдэн НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсон гэдгээ мэдэгдлээ. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон байна.
П.ГОО
Уншиж байна |