Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Онгоцны тийзийн үнийг хямдруулах ГУРВАН боломж
2022-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээврийн зардлыг бууруулах гурван боломж байгааг хэллээ. 

 

 

1.Монгол Улсын агаарын тээврийн үнэ тариф дэлхийн зах зээлийн үнээс өндөр байгаа. Өндөр байгаа нэг шалтгаан нь шатахууны үнэ. Сингапурын бирж дээр 1 тонн онгоцны түлш  1100 орчим ам.доллар. Монголд хувийн компаниуд 1700 орчим ам.доллараар нийлүүлж байгаа. Эрчис ойл төрийн өмчит компани 1 тонн шатахууныг 1350 орчим ам.доллараар нийлүүлж байна. Хувийн компаниудаас 350-400 ам.доллараар хямд нийлүүлдэг.

 

Хувийн компаниудын өнөөдрийн үнээс 500 ам.доллараар хямд шатахуун нийлүүлвэл тийзний үнэ буурах боломжтой.

 

Онгоцны нислэгийн зардлын 28-46 хувь нь шатахууны өртөг болдог. Нэг тонн шатахууны үнийг 300-500 ам.доллараар буулгавал тийзний үнэ 8-10 хувиар буурах бололцоотой.

 

2. Төмөр зам, хот хоорондын зорчигч тээвэрт НӨАТ авдаггүй. Харин агаарын тээвэрт 10 хувийн НӨАТ төлдөг. Төмөр зам, хот хоорондын тээвэртэй адил НӨАТ-гүй болговол тийзний үнэ дахиад 10 орчим хувиар буурах боломжтой.

 

3.Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жилдээ улсаас 180 тэрбум төгрөгийн татаас төлдөг.  Автобус компаниуд 200 тэрбум төгрөгийн орлого олдог.  Энэ орлогын 20 тэрбумыг нь иргэд төлдөг, үлдсэн 180 тэрбумыг нь төсвөөс гаргадаг. Агаарын тээвэрт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлвэл дотоодын нислэгийн тийзний үнэ хямдарна. Тийзний үнийг дагаад орон нутгийн нислэгүүд сэргэнэ.  Өмнө нь 11 аймаг руу нисдэг байсан бол одоо хоёрхон аймаг руу нисдэг болсон.

 

Энэ гурван цогц арга хэмжээг авч байж, тийзний үнэ хямдарч, орон нутгийн нислэг сэргэнэ. Гаднаас ирсэн жуулчид хүссэн газар руугаа онгоцоор аялах боломж бүрдэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Хэн вагоноор түг түг гэх яум бэ
2022-12-02