Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Л.Оюун-Эрдэнэ та, бусармаг үйл ажиллагаанд орохоо болих хэрэгтэй
2022-12-01

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрх баригч хүчний гишүүд чуулганы хуралдаанд идэвхгүй оролцож байгаа асуудлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж үг хэллээ. 

 

 

Тэрбээр "МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын гишүүдэд хандаж үг хэлмээр байна. МАН сонгуулийн амлалт мөрийн хөтөлбөрөө эрхзүйн шийдэл хууль журам болгох учиртай. Үүнийгээ чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож хийх хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс үүдэн байнгын хороод хуралдаж байна. Улс орны асуудал хүн байгаа үед МАН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, идэвхтэй ажиллахгүй байна вэ?

 

Газрын тухай хууль хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та, УИХ-ын гишүүдээ ажилд оруул, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл. Энэ мэт том асуудалд анхаарал хандуулалгүй дандаа орон нутгийн удирдах ёс, ардчиллыг гажуудуулсан асуудалд МАН-ын дарга хуруу дүрж байна. Архангай аймагт хуулийн дагуу В.Мөнхбат гэдэг хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар нэг хуульд заасан үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан байна. Аймаг орон нутгийн иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн бусармаг үйл ажиллагаанд орохоо болих хэрэгтэй.

 

МАН-ын дарга эрх мэдлээр дутаагүй, та бүхэн эрх мэдлээр хахаж байна. Хахаж байгаа үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг битгий хязгаарлаж онигоонд ороод бай. Архангай аймагт 10 гаруй суманд зудын аюул нүүрлэсэн, иргэд өлсөж, даарч байна. УИХ-ын дарга, намын бүлгийн дарга чинь аргаа барж байна. Гадаадад зугаалдгаа больцгоо. Хуралдаа сууцгаа. Улс орны байдал хүндэрчихлээ. Дизель түлшгүйгээс бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгч нар чинь хаалга барьж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Зөв
2022-12-01
Үнэн л хэлж
2022-12-01