Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн саванд гарсан галыг унтараахаар ажиллаж байна.
Яг одоо Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |