Хюна: Бид салсан, одооноос сайн найзууд байх болно

Хюна бол К-поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон ба "Wonder girls", "4Minute" хамтлагийн гишүүн байсан төдийгүй хамтлагийн үйл ажиллагаанаас гадна 2011 онд “Bubble Pop” нэртэй мини цомгоороо соло карьераа эхлүүлсэн юм. Түүний өвөрмөц дуу хоолой, дүр төрх тухайн цаг үеийнхээ өнгө аясыг тодорхойлсоор ирсэн бөгөөд дуучин PSY-тай хамтран гаргасан “Gangnam Style” дуугаараа олон улсын шүтэн бишрэгчдэд илүүтэй танигджээ. Зарим фэнүүд нь түүний өмнөх харьяалагдаж байсан “Cube” энтертайнментийг Хюна-ийн ачаар алдар нэрд хүрсэн гэж үзэх нь бий.
Харин Давн-ы хувьд мөн ижил энтертайнментэд харьяалагддаг ба 2016 онд Pentagon хамтлагийн дуучин, бүжигчнээр дэбютээ хийсэн юм.
Тэд олон зүйл дээр санаа нийлж, ижил төсөөтэй зан чанар цөөнгүй байгаагаа анзаарч дотноссон гэдэг. Тухайн үедээ хосуудын үеэрхлийн мэдээ нэгэнт эрчийг авч, олон хүний шүүмжлэл болоод дэмжлэгийг нэгэн зэрэг хүртэж байсан. Шүүмжлэлт сэдэв болсон тэдний харилцаа тогтвортой үргэлжилсээр энэ оны хоёрдугаар сарын 3-нд Давн өөрийн Instagram хуудсаар дамжуулан “Надтай гэрлэх үү?” гэсэн стори хийж олныг гайхшруулсан юм. Ийнхүү тэд сүй тавьж буйгаа албан ёсоор зарласан билээ. Гэсэн хэдий ч өчигдөр /2022.11.30/ Hyuna өөрийн инстаграмдаа салж буй тухайгаа зарлалаа.
Хюна: "Бид салсан. Одооноос сайн найзууд байх болно. Биднийг дэмжиж байсан бүгдэд баярлалаа" гэж бичжээ.
Тэд ямар шалтгаанаар салж буй тухай одоогоор мэдэгдээгүй ч тэдний шийдвэр учир хүндлэх нь зүйтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ