Шинэхэн ээж Пак Шин Хэ "Doctor Slump" цувралд гол дүр бүтээнэ
БНСУ-ын алдарт жүжигчин Пак Шин Хэ өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр амаржиж хүүтэй болсон билээ.
Түүний хувьд амаржаад удаагүй байгаа ч кино салбартаа эргэн ирэхээр зэхэж байна. Тэрбээр 2023 оны 10 дугаар сард "JTBC"-р цацагдах "Doctor Slump" киноны гол дүрээр ажиллахаар болжээ.
Энэ удаагийн бүтээж буй эмчийн дүр нь амаржсанаас хойш бүтээж буй түүний анхны дүр байх болно. "Doctor Slump" цувралд Пак Шин Хэ уналтад орсон амьдралаа сэргээхийн тулд тэмцэж буй эмчийн дүр бүтээх аж.
Романтик, комеди төрлийн уг кинонд тэрээр жүжигчин Пак Хён Шигтэй хамтран тоглохоор болжээ. Тэд 2013 онд "Өв залгамжлагч" кинонд хамтран тоглож байсан бөгөөд дэлгэцнээ дахин хамт харах гэж байгаадаа баярласан шүтэн бишрэгчид нь тус киног тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ