НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.
Ирэх жилийн төсөвт Улаанбаатар хотын түгжрэл бууруулах чиглэлд ямар ажил хийх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатарын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалт гэхэд хотын тойрог зам байна. Зургаан эгнээ, 71.5 км тойрог замтай болсноор зөвхөн түгжрэлийг бууруулаад зогсохгүй гэр хорооллын газар эргэлтэд орно, суурьшлын шинэ бүс бий болно, худалдаа, үйлчилгээний газрууд нээгдэнэ зэргээр хотын оршин суугчдад хүрэх эерэг нөлөө олон байна. Үүнийг заавал хийх ёстой.
Түгжрэлийг бууруулахын тулд бид нийтийн тээврээ төрөлжүүлж, солонгоруулах зайлшгүй шаардлагатай. ТЭЗҮ-ийг нь хийчихсэн, судалгаа тооцоог нь гаргачихсан LRT төслийг хөдөлгөх боломжтой.
Уншиж байна |