ФОТО: Жүжигчин Го Сон Хи хуримын зургуудаа хуваалцлаа

БНСУ-ын жүжигчин Го Сон Хи 11 дүгээр сарын 21-ны өдөр олны танил бус сүйт залуутайгаа Сөүлийн Жунггу дахь нэгэн зочид буудалд хуримаа хийсэн билээ. Уг жүжигчны хувьд өчигдөр хуримын зургаа олон нийтэд ил болгосон ч нөхрийнхөө царайг ил гаргаагүй байна.
Хуримын ёслолд загвар өмсөгч/жүжигчин Кан Сын Хён болон мэргэжлийн волейболын тамирчин Ким Ёнкён зэрэг олны танил хүмүүс оролцжээ.
Жүжигчин Го Сон Хи нь 1990 онд төрсөн. 2008 онд "CF" агентлагт загвар өмсөгчөөр анхны гараагаа эхэлж байжээ. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл нь вэбтүүн дээр суурилсан 'Gaus Electronics' драм бөгөөд Квак Донгён, Бэ Хюнсеун, Канг Мина нартай хамтран тоглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ