Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал гамшгийн хэмжээнд хүрээд байна. Түгжрэлээс гарахын тулд Ерөнхий сайд тусгайлан сайдын орон тоо гаргаж, Ж.Сүхбаатарыг томилсон. Шинэ сайд түгжрэлийг шийдэх гарц гаргалгааг эрэн хайсаар байна.
Тухайлбал, Ж.Сүхбаатар сайд өчигдөр Зам гүүрийн Япон инженертэй уулзаж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай санал зөвлөгөөг сонсжээ.
Энэ талаар тэрбээр нийгмийн сүлжээндээ "Нийслэл Улаанбаатар хотын гол гол уулзварууд ямар шалтгааны улмаас түгжирч буйг судлаад, тооцоолол гаргасан хувийн туршлагаа бидэнтэй хуваалцлаа. Өнгөрсөн жилүүдэд манайд хэрэгжсэн төслүүд дээр ажилласан туршлагатай инженер юм. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан, уулзваруудын дахин төлөвлөлтийг хийж, гүүрэн гарцын шинэ шийдэл боловсруулсан байна. Энэ төлөвлөлт хэрэгжвэл өнөөдөр 12 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл 35 км цаг хүртэл хурдлах боломжтой гэсэн тооцооллыг Япон инженер маань танилцуулж байгаа юм.
Метроны талаар ч санаа бодлоо хуваалцав. Метро барихдаа хүрвэл нийтийн тээврийн сүлжээтэй маш сайн уялдуулах ёстойг сануулж байлаа!
Уулзалтын төгсгөлд мэргэжлийн төлөөллүүдээ оролцуулсан уулзалт ярилцлага хийхээр товлов" гэжээ.
П.ГОО
Уншиж байна |