Сайд асан П.Сэргэлэнгийн охин Нандин "Эх дэлхийн мисс"-ээс мөнгөн медаль хүртлээ

“Эх Дэлхийн Мисс” 2022 тэмцээн Филиппин улсын Манила хотод энэ сарын 12 -29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 18 настай С.Нандин шилдэг эко видео, авьяас төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Түүний хувьд гэр бүлээрээ олон жилийн турш 3000 гаруй мод, бут тарьжээ.
Охиныхоо амжилтын талаар сайд асан П.Сэргэлэн нийгмийн сүлжээндээ " Миний бяцхан охин С.Нандин - "Эх дэлхийн мисс-2022 "т амжилттай оролцлоо. Шилдэг эко видео , Авьяас төрөлд Мөнгөн медаль авч тэмцээнээ өндөрлүүллээ. Охиныг минь чин сэтгэлээсээ дэмжсэн Түмэн олондоо баярлалаа. Дөнгөж 10 жилийн сурагч юм шүү дээ Охин минь. Их сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ