Э.Туул: БНСУ-ын алдартай жүжигчдээс гарын үсгийг нь авах нэр төрийн хэрэг байсан

Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн алдартай жүжигчид болох Хён Бин, Жон Ё Бин, Пак Жонмин, Жо Вүүжин нар зураг авалтаар Монгол Улсад иржээ. Жүжигчин Хён Бины хувьд Монголд кино зураг авалтаар хоёр дахь удаагаа ирсэн билээ. Тэрбээр “Crush landing on you” киногоор 2019 онд манай улсад ирж байсан. Энэ удаагийн кино нь “Harbin” гэх түүхэн драм бөгөөд 1900-аад оны эхэн үеийн үйл явдал өрнөх аж.
Уг кинонд Хятадын Харбин хотод Японы колончлолын эсрэг (1910-1945) Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлнэ. Зураг авалт Өмнөд Солонгос, Латви, Монгол Улсад болно гэжээ.
Олон улсад жүжигчдийн шүтэн бишрэгчид тэдний гарын үсгээ үлдээсэн болоод очиж байсан газрыг сонирхохоор ирэх жуулчид их байдаг.
Чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн “Harbin” кино баг зураг авалтаа хийхээр Өмнөговь аймагт очсон бөгөөд энэ үеэр кино зураг авалтынхан болон жүжигчид Даланзадгад хотын “Samgyeopsal & Beer house”-аар зочилж гарын үсгээ үлдээжээ.
Тус рестораны зохион байгуулагч болон бусад ажилчид нь Монголд болсон кино зураг авалтыг дуустал гаднаас ямар ч үйлчлүүлэгч авалгүйгээр зөвхөн "Harbin" киноны хамт олонд үйлчилсэн байна.
“Samgyeopsal & Beer house" рестораны зохион байгуулагч Э.Туул хэлэхдээ, "Алдартай жүжигчдийг хувьд маш энгийн, сайхан харилцаатай хүмүүс байсан. Хамт зураг авхуулахыг хүссэн ч тус кино нь 1900-аад оны үеийн зураг авалт байсан учраас нүүр будалтгүй, мөн эмэгтэй жүжигчдээс бусад нь сахал болон үсээ ургуулсан байсан. Тиймд зураг авхуулах боломжгүй гэсэн. Зураг авхуулж чадаагүй ч гэсэн гарын үсгийг нь авсан болохоор үйлчлүүлэгч нартаа зориулан ханандаа жаазлаад өлгөнө" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ