Женни: The Weeknd намайг дэмжиж, маш сайн найз байж чадсан

2023 онд HBO суваг дээр цацагдах “The Idol” цуврал орон орны үзэгчдийн зүгээс хамгийн их хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэгээр тодроод байна. Үйл явцын хувьд Жоселин нэртэй нэгэн эмэгтэй поп дуучин Тэдрос гэх тахин шүтэгчдийн удирдагч, Лос Анжелесын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болсноор түүх өрнөх болно гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Цувралын зохиол дээр гол дүрийг бүтээсэн дуучин The Weeknd, “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нар ажилласан бол гол дүрүүдэд The Weeknd-с гадна Лили Роуз Депп, Трой Сиван, BLACKPINK-ийн Женни, Мозес Самни зэрэг одууд тоглосон юм.
Aмерикийн "Elle" сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын нүүрийг чимсэн Лили Роуз Депп болон Женни нар “The Idol” цувралд тоглоход юу мэдэрсэн, бусад жүжигчидтэй хамтран ажиллах ямар санагдсан тухайгаа ярьжээ.
Лили Роуз Депп болон Женнийгийн хуваалцсанаар зураг авалтын турш The Weeknd түүнийг дэмжиж, маш сайн найз байж чадсан гэнэ. The Weeknd болон цувралын найруулагч Сэм Левинсон зураг авалтын үеэр түүнд өөрийгөө маш аюулгүй байгаагаар мэдэрч, хамгаалагдсан мэт мэдрүүлж чадсан талаар дурссан юм.
Харин хамт ажиллаж буй хүмүүсийн хооронд бүрэн итгэлцэл байхгүй бол хүссэнээрээ дүрдээ орч чадахгүй байхаас гадна өөр олон ч хүндрэлүүд гарч ирдэг. "The Idol" дээр ажиллахад энэ төрлийн асуудалтай огт тулгараагүй” хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ