Цасан шуурга болон хүйтний эрч сулрахгүй, халтиргаа гулгаа ихтэй байна. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Багахангай, Налайх дүүрэгт тус бүр нэг дуудлагатай, цасанд машинтайгаа боогдож суусан 5 иргэнийг аварсан байна.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 7 дуудлагаар давхардсан тоогоор 39 алба хаагч 5 автомашинтай ажиллаж том хүн-26, хүүхэд-6 нийт 32 иргэнийг аварч цасанд суусан, явах боломжгүй болж цасанд боогдсон, замын хажуу руу хальтран орж суусан 5 автомашиныг татан гаргаж шөнийн 02 цагаас үүрийн 04 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Иргэдийг анхааруулсаар байтал өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Уншиж байна |