Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хууль санаачлагчаас "Аялал жуулчлалын салбар бол бизнесийнх. Энэ хуулийн төсөлд ирж байгаа жуулчдад юу үзүүлэх нь тодорхойгүй байна. Хоол үйлдвэрлэл, зар сурталчилгаа, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэсэн зүйлүүд байна. Жуулчид монголын түүх ёс заншил, нүүдлийн уламжлалыг үзэх гэж ирнэ. Буудалд хонох гэж, гар урлалын бүтээгдэхүүн авах гэж, жуулчид ирэхгүй шүү дээ. Жуулчдад юу үзүүлэх вэ? " гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Одоогоор манай улсад ирж байгаа жуулчдын 24 хувь нүүдэлчин ахуй соёл, 34 хувь нь байгаль, 12 хувь адал явдалтай аялал жуулчлал хийх гэж ирдэг, 12 хувь Монголын түүх, 11 хувь нь ан гэрээ хийх гэж ирдэг. Тусгай зөвшөөрөл авсан тур компаниуд бүтээгдэхүүнээ яаж баяжуулж, ирсэн жуулчдаас яаж нэмүү өртөг шингээх вэ гэдэг дээр төр дэмжлэг үзүүлж өгөхөөр тусгагдсан. Өнөөдөр манай музейн үзмэрүүдийн 60-70 хувь нь агуулахад байна гэдэг нь бүтээгдэхүүнээ хөгжүүлж чадаагүйтэй холбоотой" гэлээ.
Уншиж байна |