Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Р.Буанган: АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг
2022-11-29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Манай улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож үүрэгт ажилдаа орсон Элчин сайд Р.Буанганд Ерөнхий сайд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд бататгаж, энэ хүрээнд АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.

 


Элчин сайд Р.Буанган АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг болохыг онцлон тэмдэглээд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Шааж байгаан. АНУ аас пэлхийн түүхэнд сайн зүйл их ховор гарна шүү. Улс орнуудыг хооронд нь алалцуулна. Долларын ханшаараа ашиг олно, бүс нутагтаа тааруухан байгаа улсыг цэргийн хүчээр дайтна. Эд нарт хийхгүй муу зүйл гэж байхгүй. Муухай орон.
2022-11-30