Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Г.Занданшатар: Согтуурсан хүн гэмт хэрэг зөрчил гаргавал архиар шахсан нь хариуцлага хүлээнэ
2022-11-29

УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулиудын талаар долоо хоногийн мягмар гараг бүр 11 цагаас мэдээлэл хийхээр болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс  "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн шинэчилсэн зохицуулалтыг танилцуулах гэж байна. 

 

Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. Архины хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байна. Нэг хүнд 8,2 литр архи оногдож байна. Архидан согтуурснаас үүдэлтэй зуурдаар нас баралт дэлхийн түвшнээс хоёр дахин их байгаа нь энэ хуулийг шинэчлэх шалтгааны нэг. Энэ хуулийн үзэл санаа нь хэрэглэгчдэд баталгаатай аюулгүй бүтээгдэхүүнийг хүргэх зарчим баримталсан. Хоёрдугаарт хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал.

 

Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор градусыг нь нэмэгдүүлэх, татвар бууруулах, шахахыг хориглоно. Согтуурсан хүн гэмт хэрэг зөрчил гаргах юм бол архиар шахсан хүн хариуцлага хүлээнэ. /Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулна/.  Гуравдугаарт, хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгах зорилт тавьсан. Архины үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг цаашид зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Архины худалдаа үйлчилгээ эрхийг 5 жил, үйлдвэрлэл 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй. Энэ хуулийг зөрчвөл үйлчлүүлсэн, үйлчилсэн хоёр нь хоёулаа хариуцлага хүлээнэ. Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газрууд халуун хүйтэн зууштай байх ёстой. Оройн цагаар архи пивоор үйлчилж байгаа газрууд ундны усыг үнэгүй болгох зохицуулалт орсон. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд бар, ресторанууд үйлчилгээ үзүүлэхийг хориглоно " гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ergvv zandan be!
2022-11-29
Setgetsiin gajigtai humuus arai l olshrood baina
2022-11-29
Зочин:
Шинэ жилийн баяр аж ахуйн нэгж байгууллагууд тэмдэглэж болохгүй юм байна гэж ойлгогдох юм байна даа
2022-11-29
Чи өөрөө архи уухаа больсон уу? Чамайг архиар шахсан хүнээ хэлж чадах уу?
2022-11-29
Setgetsiin gajigtai humuus arai l olshrood baina
Өөрөө тэгвэл шахуулахгүй ганцаараа уугаад байдаг ийм бн л даа. Согтуу зандкааа гэдэгийм ш дээ өөрийг чинь
2022-11-29