Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ирэх өдрүүдэд одоогийн хүйтэн хадгалагдана
2022-11-29

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнгөрсөн шөнө  /11 сарын 28-29/ 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө тохиосон талаар мэдээллээ. 

 

 

Тэгвэл ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-ын УМХ-ийн инженер Ахмед Алигаас тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн шөнийн хувьд 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө тохиолоо. Ирэх хоёр өдөр одоогийн байгаа хүйтэн хадгалагдана. Энэ сарын 29,30-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

 

Ирэх сарын 1-ээс нутгийн баруун хэсгээс хүйтний эрч бага зэрэг суларна. Сарын эхэндээ зүүн аймгийн аймгуудийн нутаг, төвийн зүүн хэсэг буюу Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговийн хойд хэсэг, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хүйтэн байна. Ирэх сарын 2,3-нд уулархаг нутгаараа буюу Хэнтийн нуруу, Хангай, Хөвсгөлийн нуруудад бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас багатай" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин