Нийт машины 20 хувийг цахилгаан машинаар солиход эрчим хүчний хэрэглээ 1000 МВт нэмэгдэнэ
2022-11-29

Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж буй Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт өнөөдөр болж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 1.6 их наяд төгрөгийн борлуулалттай, өр төлбөр нь 1 их наяд 80 тэрбумд хүрчээ. Жилдээ зээлийн хүүнд 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байна.

 

Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэллээ. Тэрбээр:

 

 

...Тавантолгой цахилгаан станц, ТЭЦ 3-ын өргөтгөл, Амгалангийн ДЦС-ын өргөтгөл, Бөөрөлжүүт болон Багануурт барих шинэ ЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслүүдийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ч цахилгаан,дулааны хэрэглээний өсөлтийг гүйцэх хэмжээнд хурдан хийгдэж чадахгүй байна.

 

Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдаж, нийлүүлэлтийн хомстол үүсэж байгаа нь бусад салбаруудын үйл ажиллагааг хязгаарлаж, нийт эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.

 

...Бид эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой бугшсан асуудлыг дан ганц үнэ тарифийг нэмэх замаар шийдвэрлэж чадахгүй. Харин хуучирсан технологи, үр ашиггүй байдлыг халж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчийн бүх шатанд хэмнэлт хийх нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр болно.

 

Цаашид бид хэмнэлтийн бодлогыг хэрэглэгчид хэрэглээндээ өөрөө тохируулга хийдэг цахилгаан, дулааны зохистой хэрэглээг дэмжсэн төлбөрийн ухаалаг, соёлтой, зөв тогтолцоотой уялдуулах шаардлагатай байгааг хэллээ.

 

Мөн тэрбээр эрчим хүчний салбар 2023, 2024 оны хэмнэлтээр давна. Салбарын бүх байгууллага шаардлагагүй бүх зардлыг тэвчиж, хэмнэлтийн горимд ажиллана гэдгийг хэлэв.

 


 

Э.Түвшинчулуун: Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг хэмнэлтээр нөхөх шаардлага тулгарч байна  

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун: Цахилгааны, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 7-8 хувиар тогтмол нэмэгдэж, төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний цахилгааны оргил ачаалал 2021 онд 1387 мВт байсан бол өчигдөр оройны байдлаар 1427 мВт болж өсөж байна.

 

 

Бид эрчим хүчний хэрэглээний 78 хувийг дотоодын эх үүсвэрээс, 22 хувийг ОХУ-аас импортоор хангаж байна.

 

Өвлийн их ачааллын үед ДЦС-ууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үндсэн тоноглолын гэнэтийн зогсолтын үед хэрэглэгчдийг хязгаарлах техникийн арга хэмжээ авч болзошгүй нөхцөл бидний өмнө тулгараад байна.

 

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж 2022-2023 оны өвлийн улиралд  дулааны хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1085.3 ккал цаг буюу 46 хувиар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байна.

 

...Үнэ тарифийг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байдлаар зохицуулж, ААНБ-ын тарифийг 21 хувиар нэмэгдүүлээд байна.

 

Эрчим хүчний салбарт томоохон эх үүсвэр баригдаж, ашиглалтад орох хугацаанд буюу ирэх 4-5 жилд эх үүсвэрийн дутагдлыг хэмнэлтээр нөхөж, үр дүнд хүргэх хэрэгцээ шаардлага үүсэж байгааг онцоллоо.


 

Г.Балжинням: 770 мянган суудлын машины 20 хувийг цахилгаан машинаар солиход 1000 МВт нэмэгдэнэ

 

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжиннямын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаарх илтгэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

 

 

-Төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2021 онд 1387 МВт байсан бол өчигдөр орой /2022.11.28/ны байдлаар 1427 МВт болж өссөн.

 

-Оргил ачааллын үед гадаа 1 хэмээр хүйтрэхэд 10 МВт-аар нэмэгддэг.

 

-Даваа, баасан гаригт эрчим хүчний хэрэглээ бусад гаригуудаас маш өндөр болдог бол амралтын өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг.

 

-Цагаан сарын шинийн нэгний өглөө эрчим хүчний хэрэглээ оргил ачаалалд хүрдэг. 03 дугаар сарын 18 буюу Цэргийн баяраар эрчим хүчний хэрэглээний хоногийн ачаалал нэмэгддэггүй. Бусад бүх баяраар хоногийн ачааллын график өөрчлөгддөг.

 

-Оргил ачаалал өвлийн улиралд 19.00-21.00 цагт байдаг бол зуны улиралд өдөр 11.00-12.00 цагт хүрдэг. Дэлхийн дулааралтай холбогдуулан хөргөлтийн систем их ашигладаг болсноор зуны улиралд өдрийн цагаар их ачаалалд хүрдэг.

 

-2022-2023 онд системийн нийт боломжит чадал 1426 МВт-д хязгааргүй тулж ажиллана. Хэрэглээ үүнээс дээш гарвал аваарын байдалд зогсолт хийнэ. Хэрэглээ тулж, хязгаарлалт хийхэд бэлэн байна.

 

-Монгол Улсад 521 цахилгаан машин бүртгэлтэй байна. Цахилгаан машиныг цэнэглэх хугацаа нь 5-9 цаг. Үүнд 3.3 МВт эрчим хүч зарцуулдаг. Одоо байгаа 770 мянган суудлын машины 20 хувийг цахилгаан машинаар солиход 1000 МВт нэмэгдэнэ. Оройн их ачааллын үеэр машинаа цэнэглэх магадлал маш өндөр байгаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Teneg mongolchuud:
Zaaaaasss, udur turam daa, 21r zund togoo tasalahgui baij chadahgui baij, yuun zahilgaan mashin. Tom tom yum hutsnaa ene muu teneg mongolchuud.
2022-12-01
Уншигч:
Цахилгааний байцаагчтай хувилдаад ажилчихсан тоолууруудаа цэгцэл тэр нь хэмнэлт болно.
2022-11-30
зочин:
Хэмнэнэ гэдэг нь улам ядуур гэсэн үг шүү дээ. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан усан тэнэг үхэр монголчуудаа гэж...!!! Одоогоос 100 жилийн өмнө агуу их Ленин багш "Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтын нэмбэл коммунизм болно" гэсэн алдарт үгээ хэлсэн бөгөөд өнөөгийн мангар усан тэнэг Монголчууд юуг Зөвлөлт засаг гэдэг, юуг коммунизм гэдгийг огтхон ч ойлгохгүй л дээ. Эдгээр үгсийг Монголчууд битгтй ойлгоосой гэж дээрэмчин Америкууд Монголчуудын тархийг сүүлийн 30 жил угаасан бөгөөд угаасаа жижихэн тархитай усан тэнэг, үхэр Монголчууд одоо бүр энэ тархи угаалтанд нь хар тамхи хэрэлэсэн мэт бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дээрэмчин Америкийн тархи угаалтанд улам бүр мансуураад цахилгаан гэрэлгүй харанхуй, халааалт үгүй бээрээд суух болж дээ.
2022-11-29
зочин:
Цахилгаан системын горим ажиллагааны дагуу шөнө Орос уруу өөрөө, аяндаа, автаматаар урсадаг цахилгаан эрчим хүчийг Орос ах нар харин ч 1 центээр үнэлэн авч байгаад зүгээр л мөргөөд баярлацгаа, цахилгаан эрчим хүчний системын горимын талаар түй ч мэдлэг байхгүй усан тэнэг үхэр Монголчуудаа!!!
2022-11-29
зочин:
Эрчим хүчний нүүрсээр хамгийн баян Монгол орон сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц, нөрны цахилгаан станц, салхин цахилгаан станц, ногоон эрчим хүч, дэлхийн дулаарал гэж сүүлийн 30 жил дээрэмчин Америкуудаар тархиа салам угаалгаад эцэст нь нүүрсээр ажилладаг ганц ч Дулааны цахилгаан станц сүүлийн 30 жилд барьж чадахгүй, одоо өмдөндөө тавьчихсан юм шиг алцагнаж эхэллээ. Агуу их Орос ахыг түшсэн бол энэ 30 жилд хэд хэдэн нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станц бариад цахилгаан эрчим хүчээ бүр экспортлож болох байлаа. Хохь чинь усан тэнэг үхэр Монголчуудаа!!!
2022-11-29
Зочин:
За шоно ямарч хэрэглээ байхгуй уйлдвэруудийг шоно ажиллуулаад хонгололт огох хэрэгтэй шуу дээ мон байрны хумууст бас шоно хонгололт огвол ядаж юмаа угаагаад байж бно шуу дээ хэмнэлтийг дотооддоо сайн хийх хэрэгтэй шуу
2022-11-29
Ямар чөтгөр нь орос руу үнэгүй шахуу өгдөг гэж шивнэчихэв ээ. Илүүдээ гарсан эрчим хүч байхгүй. Юм л бол үнэгүй хэрэглэх гэж чичэрсээр салбар нь хүндэрчихээд байна
2022-11-29
Энэ мэргэжлийн бус хүн хэмнэх гэдэг үгиийг л хэлж чадна өөр ямар дэвшилтэт техник технологи
2022-11-29
Зочин:
ЭХучний салбарт удирдлагын шинэчлэл бурэн хийх цаг болсон шуу дээ одоо ажиллаж бгаа хумуус бол юу ч хийхгуй ингээд л яваад бна
2022-11-29
Бсду:
Гэр хорооллын шөнийн хөнгөлөлтөө өгөөч. Дэмий орос руу үнэгүй шахуу гаргаад байгаа биз дээ.
2022-11-29
Ямар чөтгөр нь орос руу үнэгүй шахуу өгдөг гэж шивнэчихэв ээ. Илүүдээ гарсан эрчим хүч байхгүй. Юм л бол үнэгүй хэрэглэх гэж чичэрсээр салбар нь хүндэрчихээд байна