Энэ сарын 27 буюу өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймагт хоёр гэр нурж, 140 гаруй мал хорогджээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газарэнэ сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон байна.
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газарэнэ сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон хорогджээ
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хөхийн-Эвэр” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 16:00 цагийн орчим 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас иргэн Э, Б нарын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншиж байна |