Өмнөд Солонгосчууд харамсал дүүрэн хожигдол хүлээлээ

img

"Катар 2022" ДАШТ-ий H хэсгийн гурав дахь тоглолт Өмнөд Солонгос болон Ганын шигшээ багийн хооронд болоход 2-3 харьцаагаар Гана хожлоо.

 

Тоглолтын эхний 15 минут Өмнөд Солонгосын ширүүн довтолгоо, олон дараалсан булангийн цохилт дунд өдөрлөсөн. Ганачууд сайн хамгаалалтынхаа хүчинд Азиудын довтолгоог хамгаалж хэмнэлийг гартаа авсан бөгөөд 24, 34 дэх минутуудад дараалан гоол оруулав.

 

Гоолууд чөлөөт цохилтын байрлалаас орсон бөгөөд Мохаммед Салису болон Мохаммед Кудус Жордан Айюгийн дамжуулалтыг гоол болгосон.

 

 

Улмаар Солонгосчууд хоёрдугаар үед Ли Кан Инийг сэлгээгээр оруулсан нь тоглолтыг сэргээж 58, 61 дэх минутад Чо Ге Сон хоёр удаа мөргөж тооны харьцааг тэнцүүлэв.

 

Гэвч Ганачууд хариуг нь шуурхай барьж Кудус 68 дахь минутад дахин гоолдлоо. Ийнхүү тоглолт Ганын талд эргэсэн тул давхар хамгаалалтын сэлгээ оруулж байв. Харин Солонгосчууд эцсийн шүгэл дугарах хүртэл довтолсоор тоглолт өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гуцоо хөл гар богинотой, тэнхээ сул азиуд хөлбөмбөгөөр хол явна гэвэл түй май
2022-11-29
Соном:
"БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ" ГЭСЭН ҮГ БАЙДАГ. ЗААВАЛ ХУУЧНЫ ХЭД НЬ ХОЖООД БАЙХ НЬ УТГАГҮЙ, ЯГ Л ҮНДЭСНИЙ БӨХ ШИГ ХЭДЭН НӨХДҮҮД НЬ ТҮРҮҮЛЭЭД БАЙДАГТАЙ АДИЛ БАЙСАН. ОДОО БАС ӨӨР УЛС, ӨӨР ЗАЛУУС, ӨӨР ҮЕ ГАРЧ ИРЖ БАЙНА. АРГЕНТИН, БРАЗИЛ, НИДЕРЛАНД, ГЕРМАН, ИТАЛИ ЗЭРЭГ УЛСУУД ҮЕЭ ӨНГӨРӨӨЖ БАЙНА ДАА. ШИНЭ ҮЕ, ШИНЭ ДҮР ТӨРХ, ШИНЭ МЕНЕЖМЕНТ ХӨЛ БӨМБӨГТ ОРЖ БАЙНА. ӨӨР ОЛОН ОЛОН "БИТҮҮ МОРЬД"-УУД ГАРААСАЙ.
2022-11-29
гуцоо хөл гар богинотой, тэнхээ сул азиуд хөлбөмбөгөөр хол явна гэвэл түй май