Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токио хотноо хүрэлцэн очлоо
2022-11-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Токио хотноо хүрэлцэн очлоо.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.

 

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

 

Эх сурвалж: https://president.mn/

Shuud.mn
Сонин хачин
Мань хүн 100 татчихсан бн гээч сайн хар даа
2022-11-29
Зочин:
Та нар ингэж хүн муулахаа болж болдоггүй юм уу. Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын Ерөнхийлөгч аль ч улсад,улсаа төлөөлж айлчлах эрхтэй биздээ. Заавал гуйлга гуйж айлчилна гэж юу байхав Та бүхэн хэлж, бичиж байгаа зүйлдээ анхаарах хэрэгтэй!!!
2022-11-29
зочин:
Дээрэмчин Америк Монголыг минь 30-хан жилд гуйлгачин болголоо...!!!
2022-11-29
Бод өод:
Нэрээ бод, айл хэсээд юм гуйгаад яваад байдаг хүнийг хэн гэдэг билээ
2022-11-29
Хм:
ГУЙЛГА ГУЙГААЛ ЯВАД БНА У ДАА МУУ ААВ МИНЬ. ЖИЛИЙН ДАРАА ДАМПУУРЛАА ЗАРЛАХГҮЙМ САН. ХИЧЭЭГЭЭРЭЙ ГООД ФААДР. ДОТООДОО ЭНЭ ИХ АВИЛГАЛ, МЭРГЭЖЛИЙН БУС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ЦЭГЦЭЛЭЭЧЭЭ.
2022-11-29
zochin:
saixan nuur duuren l avgaitai yum
2022-11-29