ММА-2022: BTS долоон жил дараалан Гран-при хүртлээ

Өнгөрсөн бямба гарагийн /2022.11.26/ 18:00 цагт Сөүл хотод энэ жилийн MMA сүр жавхлантай болж өнгөрлөө. Ёслолд 2021 оны арваннэгдүгээр сарын 8-наас 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ны хооронд уран бүтээл гаргасан соло дуучид, хамтлагууд өрсөлдөх эрхтэй болсон байна.
Томоохон хөгжмийн фестивал Melon Music Awards /MMA/ нь Kakao Entertainment-аас жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслол юм. Энэхүү арга хэмжээ нь анх 2005-2008 он хүртэл онлайнаар зохион байгуулагдаж, шүтэн бишрэгчдийн санал хураалтаар ялагчдыг тодруулдаг байв. Ингээд 2009 оноос хойш Сөүл хотод албан ёсоор зохион байгуулж эхэлсэн.
Шагнал гардуулах ёслолоос онцолбол дэлхийн алдарт BTS хамтлаг долоон жил дараалан хамгийн том шагнал болох жилийн шилдэг уран бүтээлч, гранприг хүртсэн юм. Мөн цаашлаад:
Top 10 Artist (Bonsang)
Best Male Group
KakaoBank Everyone's Star Award гэсэн дөрвөн шагналыг тус тус хүртсэн байна.
“Melon Music Awards” нь дижитал борлуулалт, жилийн турш онцгой амжилт үзүүлсэн уран бүтээлчдийг шалгаруулж, ялагчдыг тодруулахдаа үзэгчдийн саналыг чухалчилдгаараа алдартай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ