Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.
Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн Ж.Ганбаатар "Нүүрсний хулгайн асуудал 2013 оноос яригдаж байгаа. Монгол Улсын хилээр хоосон машин гараад Хятадын хил дээр нүүрстэй болоод бүртгэгдсэн асуудал тоон мэдээллийн зөрүү энэ асуудлын гол цэг. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, УИХ-ын хэсгээс ажлын хэсэг гарсан. Нүүрсний хулгайн мөргөцөг алга болсон, уурхай хоорондын хэрүүлүүд гээд асуудлууд бий. Гол асуудал ЭТТ дээр байгаа учраас тус компани дээр онцгой дэглэм тогтоосон гэж ойлгож байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч ажлаа хийж байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч манай яаманд харъяалагддаггүй. Энэ асуудлуудыг зохицуулах хүрээнд биржийг түр журмаар ажиллуулна. Ингэснээр худалдан авч байгаа газруудын захиалга тодорхой болно. Ширээний араар үнэ тогтоох боломжгүй болно.
Бирж доод үнээ зарладаг болно. Хэдэн тонн нүүрс авах захиалгаа биржээр өгнө. Цаашдаа биржийн системд шилжвэл цагаан хадны тээврийн зохицуулалт хэрэггүй болно" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |