Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Ж.Ганбаатар сайд дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар шинэ мэдээлэлгүй байна
2022-11-28

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дизель түлшний хомстлыг зохицуулах үүргийг УУХҮ-ийн сайдад өгсөн. Бүр тодруулбал, Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосон юм. 

 

 

Улс орон даяар дизель түлшний нийлүүлэлт саатсан асуудлаас үүдэн их бага асуудлууд урган гарсаар байна. Гэтэл салбарын сайд Ж.Ганбаатар шинэ мэдээлэлгүй байна. 

 

Түүний зүгээс  өнөөдөр УУХҮЯ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр "Өнгөрсөн лхагва гарагт та бүхэнд мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг товчлоод хэлье. Гурван том асуудал байна. Нэгдүгээрт, ОХУ-ын дотоод асуудал. Тус улсын дотоод хэрэглээ өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын шатахууны хэрэглээний 60 хувийг Роснефть, 40 хувийг нь бусад трейд компани нийлүүлдэг. Трейд компаниуд нийлүүлэлтээ хязгаарласан. Иймээс 40 хувийг нөхөхөөр Роснефть компанитай гэрээ хэлцэл хийж байна.  Ирэх сараас эхлэн Роснефть 83 мянган тонн хангалт хийхээр гэрээ байгуулсан" хэмээн өнгөрсөн долоо хоногийн мэдээллээ давтав. 

 

Дизель түлшний нийлүүлэлт буурснаас нийслэл болон аймгууд гал алдахад хүрч, тээвэрлэлт хийдэг ААН-үүд тэг зогсолт хийж эхлээд байна. Нэг үгээр дизель түлшний нийлүүлэлтийн асуудал цаг минутаар хэмжигдэж байна. Гэтэл түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэх үүрэг өгөөд байхад УУХҮ-ийн сайд нь долоо хоногийн өмнөх мэдээллээ тоть шиг давтаж байгаа нь харамсалтай.  

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
Ажлаа хийж чадахгүй амьсгаа шив дээ, түлш олдохгүй хэцүүдлээ цаана чинь.
2022-11-28
Энэ чихэрийн наймаачин юу мэдэв гэж дээ.
2022-11-28