БНСУ-ын алдарт "T-ara" хамтлагийн дуучин Со Ён ДАШТ-д өрсөлдөж буй хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Чо Ю Миныг дэмжихээр Катар улсад очжээ.
Хосууд хуримын ёслолоо арваннэгдүгээр сарын дундуур хийх төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч Чо Ю Мин Өмнөд Солонгосын шигшээ багт тоглохоор болсон тул хуримын ёслолоо түр хойшлуулаад байсан билээ. Тэднийг хуримын ёслолоо цуцалж, хоёр тийш болсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Энэхүү мэдээлэл ташаа мэдээлэл болохыг баталж, нөхрөө дэмжихээр Катар улсыг зорьсон Со Ён өөрийн ээж болон Чо Ю Мины хамтаар тус улсад очоод буй.
БНСУ-ын шигшээ баг өнөөдөр (2022.11.28) 21:00 цагаас Ганын шигшээ багтай тоглох юм.