Шатахууны үнийг чөлөөлөхгүй бол улсаараа ТЭГ зогсолтод орох нь
2022-11-28

Маш хүнд өвлийн эхлэл. Улаанбаатар даяар сургууль, цэцэрлэгүүдэд нэг өдрийн амралт өгсөн шинэ долоо хоног эхэлж байна. За энэ ч яах вэ? Хотын удирдлагуудын түгжрэл шийдэж байгаа ядмагхан арга. Цаснаас үүдэлтэй их түгжрэлээс айсан хэрэг. Тэгвэл улс даяараа ТЭГ зогсолт хийх хэмжээний асуудал үүсэж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө уул уурхайн экспортын гол бүс болох зүүн аймгуудад дизель түлшний хомстол үүсэж, экспорт зогсох нөхцөл байдал үүссэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд дизель түлшний хомстол үүсэж, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тэг зогсолт хийхэд хүрчээ. Дээр нэмэгдээд Монгол улсад шатахуун нийлүүлдэг Оросын Ангарскийн газрын тосны үйлдвэрт өчигдөр томоохон дэлбэрэлт болов.

 

 

 Таагүй мэдээ үүгээр зогсохгүй. Манай улс эрчим хүчний нүүрсийг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн гурван уурхайгаас олборлодог. Гэтэл Шарын голын уурхай тэг зогсолт хийсэн. Тус уурхайн үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлшний хомстол үүсчээ. Цаашид энэ хомстол үргэлжилбэл улсаараа хөлдөх нь ээ, эрх баригчид аа.

Дэд сайдын мартсан заалт буюу Роснефть компанитай хийсэн гэрээ

 

 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Энэ хүндрэлийг даван туулахад ААН-үүд маш эрсдэл үүрсээр... Цалин хөлсний зардал, татвар шимтгэл нэмэгдсэнээр бүсээ чангалж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Төрийн бодлого шийдвэр ААН-үүдийн үйл ажиллагаанд нөлөөлж, бүтээгдэхүүний өртөг зардлыг нэмэхээс өөр аргагүй байдлыг бий болгодог Энэ жишиг шатахуун импортлогчдыг тойроогүй юм. Дээр нь нэмэгдээд валютын ханш өдрөөс өдөрт чангарсаар байна. Энэ бол импортлогч ААН-үүдэд том хүндрэл.

 2020 оны 05-р сарын үед дэлхийн зах зээл дээрх 1 баррел түүхий нефтийн арилжааны үнэ 17 ам доллар байсан бол 2022 оны 6-р сард 125$ ам доллар хүрч 7.3 дахин буюу 735%-иар нэмэгдээд байна. Ковид цар тахалтай холбоотой дэлхийн дийлэнх улс оронд тогтоогоод байсан хөл хорио суларч дэлхийн эдийн засгийн эрчимжил, ОХУ болон Украйны дайнаас үүдэлтэй ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад буй хориг арга хэмжээ зэргээс  үүдэлтэйгээр газрын тосны үнэ огцом өсөөд байгаа талаар олон улсын шинжээчид дүгнэж байна.

 

 

Шатахууныг ам.доллараар авч буй өртөг гадна талд тогтвортой ч төгрөг рүү шилжүүлэхээр компаниудад алдагдалтай ажилласаар байна. Ийнхүү төрийн шийдвэрээс үүдэн ААН-үүдийн өртөг зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед шатахуун импортлогч нар үнээ нэг хэмжээнд барина гэдэг үлгэр болох.

 

Үүнд Монгол Улс Роснефть компанитай хийсэн хэлэлцээ нөлөөлөхгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Бүр тодруулбал, Өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч есдүгээр сард Роснефть компанитай хэлэлцээ хийсэн. Тус хэлэлцээрт 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болсон. Улмаар ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савалгаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байгааг тухайн үед УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал онцолж байсан. Гэхдээ гэрээний чухал заалтыг үл тоов. Уг гэрээ таван жилээр хйигдсэн ч үнэ төлбөрийг жил жилээр эргэн харах тухай заалт тусгагдсан. Үүнийг яг одоогоор эрх баригчид мартсан. Иймээс Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй, 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг учраас үнэ тогтвортой барина гэсэн бодлого маш их эрсдэл дагуулж мэдэхээр байна.

 

Яг өнөөдрийн нөхцөл байдалд шатахуун, цахилгаан эрчим хүчний үнийг төр засаг нь зохицуулж, хязгаарлах цаг үе биш.  Гадаадын улс орнуудын жишиг бол төр нь шатахуун түлшнийхээ асуудалд хутгалдан ордоггүй. Нэг үгээр үнийг чөлөөтэй орхиж, зах зээлийн зарчмаар нь явуулдаг. Гэтэл манайд ТӨР байнгын хутгалдан орж, өнөөдөр улсаараа ТЭГ зогсолтод орох нөхцөл байдлыг үүсгээд байна.

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Роснефьтийг үйлдвэр барих, дизель, технологийн штбүтээгдэхүүнээ дотоодын, дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэх, гм зөв шаардлага, болзол тавиад оруулах нь зүйтэй
2022-11-28
Иргэн:
Энэ зүгээр захиалгын бичвэр байна. Нийгмийг айдаст автуулж байгаад шатахууныхаа нийлүүлэлтийг Роснефтэд өгчихье гэсэн санаа агуулагдаад байгаа юм биш үү. Ийм бичвэр ойрд их харагдах болж. Эрчим хүч, шатахуун бол зайлшгүй төрийн амин чухал анхаарч, хянаж, зохицуулж байх ёстой салбар.
2022-11-28
ул:
энэ нам болж тоголсон өлөн хулгаачууд гоё сайхан ярьсаар улныхан өссөөрл малуудааа
2022-11-28
Эдийн засаг доройтсны ачаар бид Улс төрөө цэгцэлж, цэвэрлэнэ. Үүнмйг Шинжлэх Ухаан коммунизмын онол гэнэ.
2022-11-28
ЗОЧИН:
Гадаад валютын ханш чангараад байгаа юм биш МОНГОЛ ТӨГРӨГНИЙ ХАНШ УНААД БАЙГАА ЮМ.Энэ нь төр засгийн БУРУУТАЙ ажиллагаанаас болж байгаа юм.
2022-11-28
emily:
Greetings to everyone reading this testimony. I was rejected by my husband after three(3) years of marriage just because another woman had a spell on him and he left me and the kids home and moved in with the lady . one day I was reading articles about spell casters , I clicked this youtube link https://youtu.be/kBvs5nQcjWo and read how Dr Jumba helped a woman to get back her lover within 24 hours and i gave him a reply to his address and he told me not to worry he will help me bring back my husband and make him love me forever. I believed him and today I am glad to let you all know that Dr Jumba's powerful spell worked for me perfectly. i highly recommend Dr jumba for more information about Dr jumba below are his website and Facebook page . website : https://drjumbaspellhome.wordpress.com . Facebook : https://www.facebook.com/Wicca-spell-tools-102869698481356
2022-11-28
ЗОЧИН:
Гадаад валютын ханш чангараад байгаа юм биш МОНГОЛ ТӨГРӨГНИЙ ХАНШ УНААД БАЙГАА ЮМ.Энэ нь төр засгийн БУРУУТАЙ ажиллагаанаас болж байгаа юм.
Хэний захиалгаар бичээв
2022-11-28
тэг зогсвол зогсоно биз, улсаараа дампуурч байж сэргэлт авах ёстой,
2022-11-28