Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагналаа
Өнөөдөр жүдо бөхийн спортоор 15 жил хичээллэхдээ тив, дэлхий, олон улсын дээд ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцон 12 хүрэл, 5 мөнгө, 6 алтан медаль хүртэж, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж, “Токио-2020” зуны олимпын их наадмаас хүрэл медаль, 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртэж эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэл, жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв
Тэрбээр энэхүү шагналаа гардсны дараа " Монгол Улсын гавьяат тамирчин гэх нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Энэ нэр хүндээ маш сайн авч явах, олимп дэлхийн аварга болох гаргасан амжилтаа бататгахыг зорьж бэлтгэлээ хийж байна.
Гэр бүлдээ, ээж аавдаа маш их баярлалаа. Өдий зэрэгт хүргэсэн Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга танд маш их баярлалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сүлд спорт хорооны хамт олон, Наранмандал компанийн хамт олон, Улаанбаатарын ус сувгийн удирдах газрын хамт олон гээд маш олон хүнд баярлаж байна" хэмээлээ.
П.Гоо
Уншиж байна |