"НҮҮРСЭН ЯНДАН" солих, зориулалтын бусаар ашиглаж байгаа нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэх тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.
Иймээс БОАЖЯ-аас нүүрсэн яндангүй (сольсон) гэх 2246 приус автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа дээрх төрлийн автомашины нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт шалгалт хийн цаашид бүрэн бус, агаар орчныг бохирдуулахаас хамгаалсан зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгслүүд нэмэгдэх нөхцөлийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг тус яамнаас Цагдаагийн Ерөнхий Газарт хүргүүлсэн байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2022 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая гаруй автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 25 хувь нь хосолсон хөдөлгүүртэй байгаа аж.
П.ГОО