Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн 11 настай хүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2022-11-25

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг  61 удаа  хутгалж, онц хэрцгийгээр аминд нь  хүрсэн. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тэгвэл уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар ШҮҮХ ХУРЛЫН ХУРААНГҮЙ мэдээллийг хүргэе. 

 

 

 Бага насны хүүхэд /11 настай/ Бат нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Батад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Батыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. 

 

Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Батыг  “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин

Shuud.mn
Сонин хачин
Huuuue:
Naad ergvv malaa shorond ni hataagaach pzdaanudaa
2023-05-09
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
2022-11-25
baga nasniihaniig baritsaalj hyn aluuldag huulia uurchil hylgaich naraa.aimaar yum be
2022-11-25
irgen:
nasand hyreegyi baij hyn nalj chadaj baihad yagaad heregsehgyi gej hulgaichuudaa dahiadn iim hyyhdyyd boldog yum bna geed hyn alna.naad hyyhed chini tom hynii zahialga ch yum bilyy.adilhan nasaar ni shorond ajil hiilgeechee.huulia uurchil malnuudaa.huurhii 2 hyyhediin ar ger hohirood am asuuj bnaa chi jich nehemjlej bolno ch geh shig.soliorooroi chi.
2022-11-25
юу вэ гончигсум минь яаж цааш амьдарна аа далд ороосой
2022-11-25