Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг болох "Blackpink"-ийн гишүүн Жисү энэ жил хамгийн их орлого олсон алдартнуудаас нэгдүгээрт бичигдэж байна. Тэрбээр "Cartier"-д 374 сая доллар, Dior-т 128 сая долларын орлого үүсгэжээ.
Жисү "Cartier"-ийн албан ёсны дэлхийн элч төлөөлөгч болоод удаагүй байгаа билээ. Мөн хамгийн өндөр EMV-тэй Солонгос алдартан болж байгаа аж.
Жисү 2019 оноос хойш тасралтгүй "Dior" брэндтэй хамтран ажиллаж байгаа юм. "Dior"-ийн үүсгэн байгуулагч, захирал Жисү-тэй тусгайлан маш дотно харьцдаг. Зөвхөн түүнтэй л инээмсэглэн ярилцаж, VIP хэсэгт суулгаж, хамт зураг авхуулдаг зэргээс харж болно. "Cartier" брэндийн хувьд энэ оны тавдугаар сард Жисү-г албан ёсны төлөөлөгч болж байгааг зарласан билээ.
Уншиж байна |