Орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж, нэг хүүхэд хоёр том хүнд гэмтэж, нэг хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас иргэн 33 настай эрэгтэй Э, 38 настай эрэгтэй Н, арван настай эмэгтэй Н нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд гаргаж, 30 настай Ш нас барсан байжээ.
Хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
П.ГОО
Уншиж байна |