BTS-ийн Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдана

БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартайхамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сард цэрэгт татагдах болжээ.
Солонгос улсад цэргийн зарлангаа авснаас хойш 15-20 хоногийн хугацаанд цэргийн албандаа очих ёстой байдаг.
Таван долоо хоногийн турш бэлтгэлийн кэмпэд байрласны дараа цэргийн аль нэгэн нэгж хэсэгт томилогдох гэнэ.
Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ. Гишүүд ийнхүү бүгд дарааллын дагуу цэргийн албандаа татагдахаар болж байна.
Тэрбээр энэ 12 дугаар сарын 4-нд 30 нас хүрэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ