Төрийн дээд одон тэргүүн зэргийн "Чингис Хаан" одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Өнөө жилийн Чингис хаан одонг хүртсэн профессор Жак Уэтерфорд одонгоо гардсаны дараа баярын сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр "Баярлалаа, ноён Ерөнхийлөгчөө. Монгол төрийн хүндэт түшээд ээ, монголын ард түмэн та бүхэндээ ёслон мэндчилж байна. Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь дандаа хууль тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин бүрдээ мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян энхтайвныг тогтоосон.
Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хаан хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх тэмцлийнхээ Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсэн ЕС дэх зуунаа хүн төрөлхтөн илээж явна. Ес нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусална гэж би үздэг. Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө ӨҮЛЭН эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байхдаа гэж би сэтгэл зүрхэндээ бодож огшиж суулаа. Намайг Монгол Улс руу ирж байхад дэлхий өөрийнхөө амьдралаар амьдарч, хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сонирхоогүй. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодож байсан. Газар дэлхий хүмүүн мэдээгүй байж болно гэхдээ мөнх тэнгэр Чингис хаан, Чингис хааны ард түмний хувь заяаг мэдсээр ирсэн.
Чингис хааны ариун үндэстнийг Чингис хааны үр хүүхдүүдийг Монголын мөнх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна" гэлээ.
Төгсгөлд нь Монгол хэлээр "Энэ бол Чингис хааны төрсөн нутаг Монголын сайхан орон" гэж хэллээ.
П.ГОО