Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр болсон.
Тэгвэл энэхүү айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулахаар болсон талаар Ж.Сүхбаатар сайд мэдээллээ.
Тодруулбал, Таваншарын тавдугаар баазын баруун талын нүхэн гарц, Геологийн төв лаботари, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуул гээд дөрвөн хэсэгт 30 сая ам.долларын зээлээр нүхэн гарц байгуулахаар төлөвлөжээ. Ирэх жил энэ ажлыг эхлүүлж, ойрын гурван жилд дуусгана. Нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна гэж тооцсон байна.