Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цагааннуурын чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Цагааннуурын чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэр гаргалаа. Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийг Азийн AH4 автозамыг гүйцээж барьсан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна. Тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ" гэлээ
П.ГОО
Уншиж байна |