Эрээн хотын Шуурхай штабаас тус хотод коронавируст халдварын НЭГ тохиолдол илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэртэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр болжээ. Хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар Шуурхай штабаас нь мэдэгдэж байна.
Мөн улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байна.
П.ГОО
Уншиж байна |