Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Эзэн богд Чингис хаанс мэндэлсний 860 жилийн ой "Монгол Бахархлын өдөр"-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар анхны УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
Улсын Бага Хурлын 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурпын сонгуулийг 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтож, Улсын Их Хурлыг сонгох сонгууль сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томосгосон 26 тойрогт болж МАХН - 70, МоАН, МҮДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл - 4, МСДН - 1, бие даан нэр дэвшигч - 1 суудал тус тус авчээ. Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан МАХН-аас Улсын Их Хурлын даргаар Нацагийн Багабандийг, дэд даргаар Ж.Гомбожавыг сонгожээ.