Завхан аймгийн цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 10 минутад “Манай охин гэрээсээс гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд- эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |