Арга нь олдох нь уу, Б.Чойжилсүрэн сайд аа
2022-11-23

Маргааш өвлийн эхэн сар эхэлнэ.  Энэ өдрүүдэд эрчим хүчний салбар энэ өвлийг өнөтэй давж чадах эсэх асуудал анхаарал татсан асуудал болж байна.

 

 

Салбарын сайдын зүгээс “Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Ажлын хэсгүүд аймгуудад ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн.  Гэхдээ Б.Чойжилсүрэн сайд аа, асуудал аймгуудад биш улсын нийслэл Улаанбаатарт байна. Та өчигдөр мэдээлэл хийхдээ “Дулааны асуудал өвлийн ид ачааллын үед ямар байх тооцооллыг гаргасан. Долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар -35 хэмээс дээш хүйтэрвэл тасалгаанд 19 хэм байх л хүчин чадалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд дулааны 2366 гега калори/цаг хүчин чадалтай. Гэвч холбосон хүчин чадал нь 3000 давчихсан байна. Ямар ч дулааны нөөцгүй байгаа” гэж тодотгосон.  Ямар ч нөөцгүй, өвлийн эхэн сар гараагүй байхад дулааны хүчин чадал байж болох хэмжээнээс давчихсан. Гэтэл та “Өвөлд бэлэн” гэх том мэдэгдэл хийгээд сууж байдаг.  Эртхэн амь  амиа бодоорой гээд хэлчихсэн нь өлзийтэй биш үү.  Үнэхээр аргалж чадах юм уу? Эртхэн нийслэлчүүддээ үстэй дээл, эсгий гутлаа бэлд гээд хэлчихсэн нь шулуухан биш үү.

 

Яг үнэндээ ямар  нэг гарц гаргалгаагүй “Аргална” гээд суугаад баймааргүй байна, Б.Чойжилсүрэн сайд аа.  Өнөөдөр Төвийн бүсийн  эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг хангадаг ДӨРӨВДҮГЭЭР цахилгаан станц ТЭГ ЗОГСОЛТ хийхэд хүрээд байна.

 

Гэтэл цахилгаан станцыг ямар аргаар өргөтгөн шинэчлэх талаар танд төлөвлөгөө алга. Энэ оны зургадугаар  сард Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах зорилгоор Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж, сүр дуулиантайгаар шав тавьсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн ажил албан ёсоор эхлээгүй байна. Ер нь танай яаманд ирээдүйн төлөвлөгөө байна уу?

 

Б.Чойжилсүрэн сайдаа, та ядаж Ерөнхий сайдынхаа барьж гүйгээд байгаа “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо сөхөж хар, салбараа ТЭГ зогсолт хийхээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замаа ол. Үгүй бол Улаанбаатар дэлхийд хөлдүү хот гэсэн тодотгол авч шившгээ дэлгэх нь.

 

П.ГОО

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЭХС-ын ахмад инженер Р.Д:
Энэ өвөл ЭХСалбар бүхэлдээ "ноль суух" хэмжээнд хүрчихээд бна шүү дээ! Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч эх үүсвэрүүд дээр нэг ч үндсэн тоноглол бэлтгэлд байхгүй,бүгд ажилд. ТЭЦ-4 дээр нэг зуух, эсвэл нэг турбогенератор ямар нэгэн шалтгаанаар зогсоход чадлын дутагдалд орж ТЭХСистем хүнд байдалд орно. ТЭХСистем ноль сууж ч болзошгүй. ОХУ-аас авдаг ЦЭХ-ний чадлын хэмжээ хязгаартай. Өвөл эхлээгүй байхад дээд хязгаартаа хүрчихсэн байгаа. Мэргэжлийн бус сайд дарга нар худлаа ярихаас цаашгүй, салбарт одоо ажиллаж байгаа жаахан юм ойлгодог нөхдүүд амаа үдүүлсэн байдалтай таг чиг.
2022-11-25
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
Lalar chini uuruu dulaani nuutsgui bolgochihood. Tsementen shirenge Khurd, Hunnu geed
2022-11-23
Бл:
Чойжоо сайдыг мэдэхгүй бусад нь ер нь л тийм талдаа даа.
2022-11-23
!!!!:
Choijoo mini dee chadahgui bol erthen 9 ehelhees omno chadah mergejliin negend ni ajlaa OGoo
2022-11-23
ӨВӨЛ БОЛОХООР ХИЙТЭРНЭЭ:
ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР 5- Р СТАНЦЫГ БАРИЧХЭЭЧ.ТОГ ДУЛААНАА ДАМЛАЖ БОЛНО Ш
2022-11-23
зочин:
Хэрэв төрийн өмч дэх дулаан хангамж дутагдснаас болж орон сууцны оршин суугчид өвчилж,халаалтын төхөөрөмжүүд хагарч, эвдэрч, ашиглах боломжгүй болбол гэрээт үүргээ биелүүлээгүй Сайд эд зүйлс, ажил үйлчилгээ, сэтгэл санаа гэх зэрэг бүх хохирлыг тооцон нөхөн төлбөр олгон барагдуулах ёстой болно шүү. Эртхэн анхааруулж байна.
2022-11-23
Увсыхан дүрвэдүүд болохоороо яс юмандээрээ улс ороныг түйвээж сүйтгэх бурханаас заяцан улс шиг байдаг юм.
2022-11-23
Бл:
Чойжоо сайдыг мэдэхгүй бусад нь ер нь л тийм талдаа даа.
Орон сууцны халаалт маш муу байна
2022-11-23