Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Монгол Улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгана
2022-11-23

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулаад байна.



Тэгвэл өчигдөр УНТЭ-ийн баг Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Deok-Bog Moon болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар ярилцлаа. Энэ хүрээнд 2023 онд Монгол улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хамтран хийх, элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх мөн УНТЭ-т хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаар болжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин